Үйл явдал / Мэдээ

Ганнам Бренд нүдний эмнэлгийн мэдээ, мэдээллийг хүргэж байна.

“Gangnam Brand Eye Clinic” Монгол Улсын Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Date : 2026-10-12




БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах “Gangnam Brand Eye Clinic” нүдний эмнэлэг Монгол Улсын Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банкны “Эрүүл иргэн” багц бүтээгдэхүүний харилцагчид тус эмнэлгийн үйлчилгээг үйлчилгээний төрлөөс хамааран үндсэн үнээс 10–40 хувийн хөнгөлөлт эдлэхээс гадна нэмэлт 250,000–500,000 төгрөг хүртэлх хөнгөлөлт авах боломжтой боллоо.


Хөнгөлөлтөд SMILE, SMILE Pro, LASIK, LASEK зэрэг хараа засах мэс засал, нүдний дотоод линз суулгах мэс засал (ICL), мөн болор солих мэс заслын үйлчилгээ багтана.


“Gangnam Brand Eye Clinic” нь дэвшилтэт оношилгооны тоног төхөөрөмж, орчин үеийн мэс заслын технологид тулгуурлан нүдний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Монгол үйлчлүүлэгчдэд зориулсан монгол хэлний орчуулга, зөвлөгөөний үйлчилгээг мөн үзүүлж байна.


▶ Эмчилгээ, мэс заслын үндсэн чиглэл


Манай эмнэлэг нь SCHWIND ATOS, AMARIS RED, LENSAR, CATALYS зэрэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, лазерын системийг ашиглан нүдний нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын үйлчилгээг үзүүлдэг.


1. Хараа засах мэс засал :SMILE Pro, SMILE ,LASIK, LASEK


2. Нүдний дотоод линз суулгах мэс засал (ICL) : Optiflex GLAZE, EVO ICL, ECHO ICL


3. Насжилттай холбоотой харааны өөрчлөлт болон болор солих мэс засал :Нэг фокусын хиймэл болор, Олон фокусын хиймэл болор


Манай эмнэлэг нь Alcon, Johnson & Johnson, ZEISS, HOYA, OPHTEC, Rayner, Hanita Lenses, Biotech зэрэг үйлдвэрлэгчдийн олон төрлийн хиймэл болрын сонголтыг санал болгодог.


Болор солих мэс заслын үед LENSAR® болон CATALYS зэрэг дэвшилтэт лазерын системийг ашиглах боломжтой. Тухайн үйлчлүүлэгчид тохирох мэс заслын арга болон хиймэл болрыг эмчийн үзлэг, нарийвчилсан шинжилгээний үр дүнд үндэслэн сонгоно.


4. Торлог бүрхэвч болон шилэнцрийн өвчний оношилгоо, эмчилгээ: Шар толбоны эмгэг, Нүдний өмнө хөвж харагдах толбо буюу хөвөгч биет (Floaters), Торлог бүрхэвчийн ховхрол, Нүдний даралт ихсэхтэй холбоотой эмгэгүүд


5. Нүдний хуурайшилтын эмчилгээ: IPL гэрлийн эмчилгээ


6. Нулимсны сувгийн мэс засал


7. Эвэрлэг бүрхэвч болон нүдний салстын өвчний оношилгоо, эмчилгээ


▶ Манай эмнэлгийн давуу тал


1. Туршлагатай эмч, мэргэжилтнүүд


Их сургуулийн эмнэлгүүдэд ажиллаж байсан туршлагатай эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг нүдний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг.


2. Дэвшилтэт технологи


Орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж, лазерын системийг ашиглан нүдний нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын үйлчилгээг үзүүлдэг.


3. Үйлчлүүлэгч бүрд тохирсон эмчилгээ


Үйлчлүүлэгч бүрийн нүдний онцлог, эрүүл мэндийн байдал болон шинжилгээний үр дүнд үндэслэн тохирох эмчилгээний аргыг тодорхойлдог.


4. Тохиромжтой байршил


БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт, метроны 7-р шугам болон Шинбундан шугамын Нонхён өртөөний ойролцоо байрладаг.


5. Олон улсын хамтын ажиллагаа


Seoul Medical Tourism байгууллагын албан ёсны хамтрагч байгууллагаар ажилладаг.


6. Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаа


Монгол Улсын Эрүүл мэндийн хөгжлийн төв болон БНСУ дахь Монгол сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.


“Gangnam Brand Eye Clinic” нь Монгол Улсын Төрийн банктай байгуулсан энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын иргэдэд БНСУ-ын нүдний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна.


Close
▲
  • - -
  •  Нууцлалын бодлого

    Дэлгэрэнгүй үзэх

  • Дэлгэрэнгүй үзэх

    - -